Хүүхдийн мөнгө “Хүний хөгжил сан”-гаас олгогдоно

УИХ-ын нэгдсэн чуулганаар Д.Оюунхорол, Н.Баятбаяр, Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан "Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай" хуулийн төсөл болон мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Н.Баятбаяр гишүүн танилцуулав.

Тэрээр бид 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг санаачилсан. Хуулийн дагуу Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар бидний хуулийн төслийг дэмжсэн бөгөөд хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгье гэснийг эхний ээлжинд үе шаттай хэрэгжүүлэх, эх үүсвэрийг улсын төсвөөс гэснийг хүний хөгжил сангаас олгож болох юм гэсэн саналыг ирүүлсэн" хэмээв. Тэрээр мөн "Өмнөх Засгийн газраас хүүхдийн мөнгийг сар бүр гурван мянган төгрөг, улирал бүр таван мянган төгрөг, жилдээ 136 мянган төгрөг олгож байсан.

Энэ нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх бодлогыг хангаж байжээ. Тухайлбал эл хууль батлагдахаас өмнө жилдээ 35 мянган хүүхэд төрдөг байсан бол хүүхдийн хэмжээ эрс нэмэгдэж 65 мянгад хүрсэн байна. Ийнхүү хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэх гол чиглэл болж байсан хүүхдийн мөнгийг өнгөрсөн оны сүүлээр цуцалсан нь бидний алдаа болжээ. Иргэд энэ алдааг буруушааж, Их хурлыг эл алдаагаа засахыг хүссэн. Үүний дагуу дахин хүүхдийн мөнгийг сэргээх гэж байна хэмээн гишүүн тайлбараа дуусгав.

Хурлын дарга эрхэм гишүүдэд хууль санаачлагчаас асуулт асуух эрх олгосон ч гишүүд "ногоон гэрэл"-ээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжив. Үүний дараа тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийн талаар Д.Зоригт сайд мэдээлэл хийсэн бөгөөд Хүний хөгжил сангийн хуульд заасан байгалийн баялгийн хишиг хувийг иргэн бүрт хоёр үе шаттайгаар тарааж өгнө гэсэн заалтыг өөрчлөх санал оруулж иржээ.

Учир нь хуулийн дагуу хишиг хувийн эхний хэсэг болох 70 мянган төгрөгийг нэг дор иргэдэд тараасан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийг нэмэгдүүлэх гол шалтгаан болсон хэмээн гишүүн мэдээлэлдээ дурдав. Иймд хоёр дахь үе шатны хишиг хувийг нэг удаа их хэмжээгээр олгох бус сар бүр 10 мянган төгрөг болгон олгох нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү саналыг гишүүд дэмжиж анхны хэлэлцүүлгийг хийх боллоо.

📎📎📎📎📎📎📎📎📎📎